Home / Мэдээ, мэдээлэл / “ААВДАА БИ ХАЙРТАЙ” дууны тэмцээн зохион байгууллаа.

“ААВДАА БИ ХАЙРТАЙ” дууны тэмцээн зохион байгууллаа.

             Тус ангийн Нийгэм, сэтгэл зүйн алба нь ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас зарласан “Нийгэм, сэтгэл зүйн ажил, үйлчилгээг сайжруулъя” сэдэвт 4 сарын аяны хүрээнд, Нийгэм, сэтгэл зүйн албаны 2019 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний 3.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нийт хоригдлуудын дунд “Аавдаа би хайртай” дууны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

                Энэхүү дууны тэмцээнийг батлагдсан удирдамжийн дагуу гоцлол дуу, хамтлаг дуу төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт 19 хоригдол урьдчилж бэлдсэн дуугаар оролцсон. Тэмцээний шүүгч нарын дүгнэсэн нэгдсэн оноогоор хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлийн хоригдол Б.Энхтүвшин тэргүүн байр, хаалттай дэглэмийн энгийн зэрэглэлийн хоригдол Х.Хапаар дэд байр, хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлийн хоригдол Г.Пүрвээ гутгаар байр тус тус эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан. Мөн тусгай байруудад хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлийн “Эгшиг” хамтлагийн дуучид, хаалттай дэглэмийн энгийн зэрэглэлийн хоригдол Д.Алтанхүү нар тус тус шалгарсан.

            Энэ удаагийн дууны тэмцээний онцлог нь хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлийн “Эгшиг” хамтлагийн дуучид өөрсдийн зохиосон “Ааваа хүүгээ уучлаарай” дуугаараа, хаалттай дэглэмийн энгийн зэрэглэлийн хоригдол Х.Хапаар өөрийн зохиосон “Хүүгээ уучлаарай ааваа” дуугаараа тус тус оролцсон явдал байлаа.

       Ийнхүү тус ангийн Нийгэм, сэтгэл зүйн алба нь хоригдлуудын дунд “Аавдаа би хайртай” дууны тэмцээнийг зохион байгуулсанаар тэдний урлагийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, хүмүүжил, төлөвшилийн эерэг нөлөөлөл үзүүлэх, нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, чадавхижуулах, хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.

photo_2019-08-21_10-08-42 photo_2019-08-21_10-08-48

Scroll To Top