Home / Мэдээ, мэдээлэл / Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраар шагналын хур буулаа.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраар шагналын хур буулаа.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдыг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Тухайлбал:

Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр

Хамгаалалтын ажилтан, ахлагч М.Бээжинбаатар;

Цэргийн ээлжит цолоор:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/944 дүгээр тушаалаар

“Хошууч” цолоор тус ангийн төлөөлөгч, ахмад П.Энхболд;

“Ахмад” цолоор нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Ч.Дашням;

“Ахлах дэслэгч” цолоор ерөнхий жижүүр, дэслэгч М.Даваабат;

Ерөнхий жижүүр, дэслэгч Б.Отгонбаатар;

Холбоо, мэдээллийн технологийн инженер, дэслэгч Т.Балган нар;

Офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор

ШТН ТӨААТҮГ-ын уулын инженер, дэд ахлагч С.Мөнхбадрал;

ШТН ТӨААТҮГ-ын уурхайн мастер, дэд ахлагч П.Мөнхжаргал нар;

“Ахлагч” цолоор

Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Х.Хосбаяр;

Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Цэдэн-Иш нар;

Урьд хэрэглэж байсан “Ахлах ахлагч” цол сэргээж хамгаалалтын ажилтан, ахлагч М.Бээжинбаатар;

Ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж “Дэд ахлагч” цолоор

Сувилагч Ц.Ганцэцэг;

Тогооч Б.Отгончимэг нар;

Байгууллагын шагнал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар

“Хүндэт ажилтан” тэмдгээр

ШТН ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, шохойн мастер Н.Хишигбаатар;

“Албаны төлөө-1” зэргийн тэмдгээр

Ахлах төлөөлөгч, дэд хурандаа Д.Ууганбаяр;

Ерөнхий жижүүр, ахмад А.Отгонбаатар;

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Р.Батхуяг нар;

“Албаны төлөө-2” зэргийн тэмдгээр

Ахлах нягтлан бодогч, хошууч Б.Энхчимэг;

Хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад Т.Ариунаа;

Гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч Б.Энхбат;

Хүний тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Н.Өлзийжаргал нар;

“Хүндэт” тэмдгээр

Нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Ч.Дашням;

Ерөнхий жижүүр, ахмад З.Мягмардорж;

Аж ахуйн ажилтан, ахмад Ц.Мягмарсүрэн;

Төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Тэмүүжин;

Нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Н.Эрдэнэчулуун нар тус тус шагнууллаа.

Шагнагдсан нийт алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

DSCN6587 DSCN6594 DSCN6599 DSCN6604 DSCN6608 DSCN6616 DSCN6618 DSCN6620 DSCN6622

Scroll To Top