Home / Мэдээ, мэдээлэл / АХМАД ДАЙЧИН ХУРАНДАА Л.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ АГСАНЫ АЛДАРЫГ МӨНХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АХМАД ДАЙЧИН ХУРАНДАА Л.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ АГСАНЫ АЛДАРЫГ МӨНХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Халхын голын 1939 оны дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1918 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210 тоот тогтоолын дагуу Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор 415 дугаар хаалттай хорих ангид МАХЦ-ийн 8-р дивизийн 8-р хуягт дивзионы хөнгөн хуягтын буудагч, бага дарга асан хурандаа Л.Лувсанпэрэнлэйн алдарын булан, дурсгалын самбарын нээлтийн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус ангид зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган, Баян сумын засаг дарга Ц.Энхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооны дарга, хурандаа н.Мөнхжаргал, Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн, хурандаа н.Баатар, агсан Л.Лувсанпэрэнлэйн бага хүү цагдаагийн хурандаа Л.Ганбат, ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнууд, Өдрийн сонингийн сурвалжлагч, ангийн өндөр настнуудаас бүрдсэн 40 гаруй зочид төлөөлөгчид оролцсон.

DSCN7085 DSCN7080

Тус ангийн албан конторын гадна хурандаа агсан Л.Лувсанпэрэнлэйн дурсгалын шилэн самбар, хүндэтгэлийн танхимын хойморийн хэсэгт түүний ажил амьдралыг харуулсан товч намтар, зурагт самбар бүхий дурсгалын булангийн нээлтийн үйл ажиллагааг хурандаа Ш.Булган, хурандаа н.Баатар нараар эхлүүлж, цугласан зочид төлөөлөгчид дурсгалын зураг авуулж, хурандаа нийгэмлэгийн зүгээс гарын бэлэг гардуулсан.

 

Scroll To Top