Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Тус анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1963 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 328 дугаар тогтоолоор жилдээ 20 тн шохой, 5 сая ширхэг тоосго үйлдвэрлэх чиглэлтэйгээр Төв аймаг Баян сумын нутаг дэвсгэрт байгуулагдан 55 дахь жилдээ шохойн чулуу олборлох, шохой боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, чанга дэглэмтэй хорих ангийн статустайгаар эрүүгийн ялын онцгой хэлбэр болсон хорих ялыг албадан эдлүүлэх үүргийг Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, ШШГ тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актууд зэрэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • ШШГЕГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/790 тоот тушаалаар ШТН-ТӨААТҮГ-ыг 415-дугаар дугаар хаалттай хорих ангитай нэгтгэсэн ба орон тоогоор 112 алба хаагчтайгаас өнөөдрийн байдлаар 101 албан хаагч ажиллаж байгаагаас цэргийн албан хаагч 97, энгийн 4 албан хаагчтай. Эдгээрээс офицер 37, ахлагч 61, боловсролын хувьд  магистр 5, бакалавр 46, тусгай дунд 7, бүрэн дунд 40, бүрэн бус дунд 2 албан хаагч ажиллаж байна.
  • Харуул хамгаалалтын үүргийг 80 албан хаагч, тусгай техник, хүч хэрэгсэлтэйгээр хоригдлын амьдралын бүсэд 24 цагаар тасралтгүй хяналт тавьж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

I`m not sure if they think this type of writing sounds more academic, but homeworkhelper.net all it really does is frustrate the reader.

Scroll To Top