Home / Мэдээ, мэдээлэл / “Монгол Цэргийн өдөр” Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяраар тус ангид шагналын хур буулаа

“Монгол Цэргийн өдөр” Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяраар тус ангид шагналын хур буулаа

“Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим алба хаагчиддаа Төрийн дээд шагнал, цэргийн ээлжит цол олгож, ШШГБ-ын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа 2018.03.16-ны өдөр боллоо.

Монгол цэргийн баярыг тохиолдуулан Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Лхагважав, “Хүндэт жуух” бичгээр Холбоочин, ахлах ахлагч Н.Одонтуяа, хамгаалалтын ажилтан, ахлагч Ч.Болорхатан нар тус тус шагнагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний Б/265 дугаар тушаалаар “Хошууч” цолоор “ШТН” ТӨААТҮГ-ын ахлах нягтлан бодогч Н.Базаррагчаа, “Ахмад” цолоор Нийгмийн ажилтан Б.Энхцолмон, Уурхайн мастер Л.Цогпүрэв, “Ахлах дэслэгч” цолоор Ерөнхий жижүүр Б.Амаржаргал, “Дэслэгч” цолоор Гадна хамгаалалтын байцаагч Д.Төрөө, Нийгмийн ажилтан Б.Эрдэнэтуяа, Сахилгын шийтгэлгүйд тооцож, цэргийн “Ахлах дэслэгч” цол сэргээн Гадна хамгаалалтын байцаагч Г.Насандэлгэр, “Ахлах ахлагч” Хамгаалалтын ажилтан Ж.Монгол, “Ахлагч” цолоор Хамгаалалтын ажилтан О.Анхбаяр нар олгогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний Б/267 дугаар тушаалаар “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ц.Шижирбаатар, Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Лхагважав, Холбоочин, ахлах ахлагч Н.Одонтуяа, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр Хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Ширнэн, ахлагч Д.Сумьяа-Очир нар шагнагдсан.

DSCN5304 DSCN5305 DSCN5308 DSCN5311 DSCN5313 DSCN5315 DSCN5319 DSCN5320 DSCN5322 DSCN5325 DSCN5329 DSCN5331 DSCN5346

Scroll To Top