Home / Мэдээ, мэдээлэл / Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн зохион байгууллаа

Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн зохион байгууллаа

           Тус ангийн ахлагчийн зөвлөлөөс 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баян суманд зохион байгууллаа.

            Тэмцээнийг тоглолт тус бүр 8 минутын хугацаагаар үргэлжлэн, 3х3 сагсан бөмбөгийн стандарт дүрмийн дагуу эрэгтэй эмэгтэй холимог байдлаар нийт 12 багийн 36 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж цомын төлөө өрсөлдсөн.

            Тэмцээнд Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Ууганбаярын баг 1-р байр алтан медаль цомын эзэд болж,  Гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч Б.Отгонбаатарын баг 2-р байр мөнгөн медаль, Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч С.Одонбаярын баг 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

photo_2019-06-10_16-26-07 photo_2019-06-10_16-26-26 photo_2019-06-10_16-26-38

Scroll To Top