Home / Мэдээ, мэдээлэл / ТУС АНГИЙН УДИРЛАГЫН УРИЛГААР “UWERTURA” ХАМТЛАГ ХҮРЭЛЦЭН ИРЖ, АЯ ДУУГАА ӨРГӨЛӨӨ.

ТУС АНГИЙН УДИРЛАГЫН УРИЛГААР “UWERTURA” ХАМТЛАГ ХҮРЭЛЦЭН ИРЖ, АЯ ДУУГАА ӨРГӨЛӨӨ.

            Поп опера чиглэлээр дуулдаг, үүсэн байгуулагдаад  9 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж олон түмэнд хүргэж байгаа Uwertura хамтлаг нь тус ангийн удирдлагын урилгаар 2018 оны 05 дугаар сарын 16-ний өдөр тус ангид хүрэлцэн ирж нийт алба хаагч болон ял эдэлж буй хоригдлуудад хамтлагийнхаа “Удиртгал”, “Монгол минь” зэрэг цомогт багтсан дуунуудаас дуулж нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.

         Тоглолт 2 цаг үргэлжилсэн ба  дуугаар дамжуулан хамтлагийн гишүүд тус ангид ял эдэлж буй хоригдлуудад хандан засрал хүмүүжилээ олж, зөв замдаа хурдан орох сэтгэлийн урам, дэм хайрласан юм.

          Тоглолтын төгсгөлд тус ангийн удирдлагын зүгээс Uwertura хамтлагийн цаашдын урам бүтээлд өндөр амжилт хүсч, талархал илэрхийллээ.

          Мөн хамтлагийн зүгээс өөрсдийн уран бүтээлийн дээжээс тус ангид дурсгал болгон үлдээсэн болно.

DSCN6259 DSCN6261 DSCN6262 DSCN6268 DSCN6270 DSCN6273 DSCN6278 DSCN6282 DSCN6299 DSCN6302 DSCN6312

 

 

Scroll To Top