Home / Мэдээ, мэдээлэл / ХОРИГДЛУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ “ХУРД ХҮЧ” СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХОРИГДЛУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛТ “ХУРД ХҮЧ” СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

        Тус ангийн Нийгэм, сэтгэл зүйн алба хоригдлуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хурд хүч” спортын бага наадмыг 2019.07.29-ний өдрөөс 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү спортын бага наадмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 03/3217 тоот албан бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу Ангийн даргын 2019.07.24-ний өдрийн в/20 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөр, удирдамжийн хүрээнд урьд зохиогдож байсан уламжлалыг хадгалан спортын 9 төрлөөр амжилттай зохион байгуулсан. Үүнд: Даам, шатар, ширээний теннис, шагайн харваа /цуваа, багаар/, сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний бөх, буухиа гүйлт, олс таталт зэрэг болно.

         Тэмцээн тус бүрт амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан баг тамирчид тус бүрийг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнасан. Спортын 9 тэмцээний нийлбэр дүнгээр хаалттай дэглэмийн энгийн зэрэглэлийн бүс 88 оноогоор тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулсан.

            “Хурд хүч-2019” спортын бага наадмын хамтран зохион байгуулагчаар “Хорих байгууллагын нөхөрлөл”, “Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл”, “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагууд оролцож, тэмцээний шагнал урамшуулалд санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

           Ийнхүү хоригдлуудын дунд “Хурд хүч” спортын бага наадмыг зохион байгуулсанаар тэдний спортын авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход нь дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа болсон.

photo_2019-08-02_12-56-17 photo_2019-08-02_12-58-42 photo_2019-08-02_12-58-47 photo_2019-08-02_13-02-40 photo_2019-08-02_13-02-46 photo_2019-08-02_13-02-56 photo_2019-08-02_13-03-02 photo_2019-08-02_13-03-07 photo_2019-08-02_13-03-12 photo_2019-08-02_13-03-17 photo_2019-08-02_13-03-21 photo_2019-08-02_13-03-26 photo_2019-08-02_13-03-30 photo_2019-08-02_13-04-04 photo_2019-08-02_13-06-46

Scroll To Top