Home / Мэдээ, мэдээлэл / Хүмүүжигчид мэргэжил эзэмшив.

Хүмүүжигчид мэргэжил эзэмшив.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хэлтсээс “Барилгын өрөг угсрагч”, “Засал чимэглэлчин” мэргэжлүүдээр мэргэжил эзэмшүүлэх сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд МСҮХ-ийн багш, дэслэгч Ч.Ганзориг, Э.Амарбаясгалан нар амжилттай зохион байгуулсан.

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр МСҮХ-ийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, сургалтын албаны дарга, хошууч Г.Алтантуяа нар ирж суралцагсдаас онолын шалгалтыг тест хэлбэрээр авсан. Шалгалтанд 44 ялтан хамрагдсанаас А үнэлгээ 13 ялтан, В үнэлгээ 16 ялтан, С үнэлгээ 9 ялтан, D үнэлгээ 2 ялтан, F үнэлгээ 4 ялтан тус тус авч дүгнүүлсэн.

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдвэрлэл дадлагын төгсөлтийн шалгалтыг МСҮХ-ийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, сургалтын албаны дарга, хошууч Г.Алтантуяа, багш, ахлах дэслэгч Б.Соронзонболд, ахлах дэслэгч Оюунбилэг, дэслэгч Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй авсан.  Дадлагын шалгалтанд онолын шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн 42 ялтан хамрагдаж, 40 ялтан амжилттай дүгнүүллээ.

Ийнхүү 40 ялтан “Барилгын өрөг угсрагч”, “Засал чимэглэлчин” мэргэжлээр амжилттай суралцан төгсөж мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Ялтнууд мэргэжил эзэмшин төгссөнөөр суллагдан гарсны дараа мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдрах боломжийг олгож байгаа бөгөөд ирээдүйдээ илүү итгэлтэй болох, нийгэм сэтгэл зүйн үр дүнтэй үйлчилгээ болж чадсан.

Scroll To Top