ХУРАНДАА ЦЭДЭВСОНОМЫН ОЧГЭРЭЛ

Боловсрол: 

  • 1986-1996 онд Улаанбаатар хотын 10 жилийн 88 дугаар дунд сургууль
  • 1996-2000 онд Цагдаагийн академи
  • 2005-2007 онд Үндэсний тагнуулын академи /хуучин нэрээр ТЕГ-ын Дээд сургуулийн/ магистрантурт суралцан “Цагдан хорих төв байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тогтолцоо, түүнд гүйцэтгэх ажлын эзлэх байр суурь” сэдвээр Хууль зүйн ухааны магистрын зэрэг
  • 2008-2010 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын сургуульд сонсогч
  • 2016 онд “Хорих байгууллагын аюулгүй байдлын хангах ажиллагааны тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан

Ажил эрхлэлт:

  • 2000-2003 онд Хорих 415 дугаар ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч
  • 2003-2005 онд Хорих 433 дугаар ангид харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил, эрхэлсэн дэд дарга
  • 2005-2008 онд Цагдан хорих 461 дугаар ангид харуул хамгаалалт эрхэлсэн тэргүүн дэд дарга
  • 2008-2010 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын сургуульд сонсогч
  • 2010-2012 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт Ялтны сургалт хүмүүжлийн хэлтсийн дарга
  • 2012-2013 онд Хорих 415 дугаар ангид ангийн дарга
  • 2013-2014 онд Цагдан хорих 461 дүгээр ангид ангийн дарга
  • 2014-2015 онд Хорих 401 дүгээр ангид төлөөлөгч
  • 2015-2017 онд Дотоод хэргийн их сургуульд Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч
  • 2017-2019 онд Дотоод хэргийн их сургуулийн УА-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн багийн профессор
  • 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн даргаар тус тус томилогдсон.
Back to top button