Байгууллагын товч түүх

          Тус анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1963 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 328 дугаар тогтоолоор жилдээ 20 тн шохой, 5 сая тоосго үйлдвэрлэх чиглэлтэйгээр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байгуулагдан шохойн чулуу олборлох, шохой боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, чанга дэглэмтэй хорих ангийн статустайгаар эрүүгийн ялын онцгой хэлбэр болсон хорих ялыг албадан эдлүүлэх үүргийг Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан find-bride comments шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/790 тоот тушаалаар ШТН-ТӨААТҮГ-ыг тус ангид нэгтгэсэн.

2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1066 дугаар тушаалаар “415 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ”  болж нэршил өөрчлөгдсөн.

Монгол улсын Засгын газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 82 дугаар тогтоолоор “415 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ” болсон

Албаны зохион байгуулалтын хувьд Захиргаа, Санхүү аж ахуйн алба, Харуул хамгаалалтын алба болон ШТН ТӨААТҮГ-аас бүрдэнэ.

Байгууллагын чиг үүргийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлд заасан цагдан хорих шүүхийн шийдвэрийг биелүүлж гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлаж, эрх, эрх чөлөөнд нь хуульд заасан хязгаарлалт тогтоож, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм.

Тус анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа салбар нэгж, шүүх, прокурорын байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцдаг.

Хорих ангийн үйлдвэрлэл нь шохойн чулуу олборлох, шохой,  эрдэс,  чулуун болон модон эдлэл, сувинер, оёдол, гар урлалын чиглэлээр үйл find-bride comments ажиллагаа явуулдаг.

Анги байгуулагдсан цагаасаа эхлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлэн системийн хэмжээнд ажил үйлсээрээ эхний 3 байрт тогтмол шалгарч ирсэн.

Back to top button